Гадаргууг бэлтгэх:Суурь гадаргууг бэлтгэхдээ СП 71.13330.2017-ийн дагуу гүйцэтгэнэ.
- Суурийг тоос шороо, бохирдлоос цэвэрлэнэ. Өмнө нь будагдсан гадаргуугаас хуучин будаг, шохойн сул үеийг арилгана.
- Хатуу бөгөөд бат бөх тогтсон гялгар гадаргууг матт болтол нь зүлгэж, зүлгүүрийн тоосыг цэвэрлэнэ.
- Тэгш бус байдал, хонхорхой, ан цав, эмтрэлийг Bergauf UNI PASTA усан суурьтай замааскаар тэгшилж, зүлгэнэ.
- Өмнө нь шохой эсвэл шохойн будгаар бүрсэн гадаргууг бүрэн арилтал сайтар цэвэрлэх ёстой. Будгийн зарцуулалтыг бууруулж, бүрхүүлийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд чийг их сордог гадаргууг урьдчилан грунтлэнэ.
- Techno Primer грунт болон замааск ашиглахыг зөвлөж байна.
Ажлын дараалал:- Будах гадаргуу нь хуурай, цэвэр байх ёстой бөгөөд ажил гүйцэтгэх суурийн температур +5°С-аас дээш, будах үеийн өрөөний температур +5°С-аас +35°С-ийн хооронд, агаарын харьцангуй чийгшил 80%-иас бага байх ёстой.
- Будгийг органик уусгагчтай хольж болохгүй.
- Өнгөлгөөний үеийн өнгөний ялгааг арилгахын тулд нэг багцын будгийг ашиглахыг зөвлөж байна.
Будгийг сайтар хутгана. Өргөн хавтгай мод эсвэл барилгын миксерээр бага эргэлт дээр, агаарын бөмбөлөг үүсгэхгүйгээр болгоомжтой 1-3 минутын турш хутгах шаардлагатай. Хаалттай савыг сэгсрэх замаар материалыг холихыг зөвлөхгүй. Тээвэрлэлт болон/эсвэл идэвхтэй хутгасны дараа агаарын бөмбөлөг үүссэн тохиолдолд тэдгээрийг арилтал будгийг амраах шаардлагатай.
Будгийг бэлтгэсэн хуурай, цэвэр гадаргуу дээр багс, өнхрүүш (валик) эсвэл шүршигчээр түрхэнэ. Барзгар шавардлага, тоосго, бетон блок, рельефтэй тааз зэрэг барзгар гадаргууд 12-25 мм үсний урттай өнхрүүш ашиглахыг зөвлөж байна. Замаск, шавардлага, бетон, шилэн хөвөн, будгийн флизелин зэрэг бага зэрэг барзгар гадаргууд 8-12 мм үсний урттай өнхрүүш ашиглана. Гипсэн хавтан, МДФ, ДСП, архитектурын чимэглэлийн элементүүд (хүрээ, молдинг, таазны хүрээ) зэрэг гөлгөр гадаргууд 6 мм хүртэлх үсний урттай өнхрүүш ашиглана. Будаг нь шууд хэрэглэхэд бэлэн бөгөөд багс эсвэл өнхрүүшээр түрхэх үед шаардлагатай бол 5%-иас ихгүй хэмжээний усаар шингэлж болно.
Агааргүй шүршигчээр шүршихэд 5-10% усаар шингэлэхийг зөвшөөрнө, хошуу 0,013-0,015″, даралт 180-190 бар. Шүрших өнцгийг будах гадаргуугийн талбай болон геометрийн онцлогоос хамааран сонгоно. Ханасан өнгө гаргаж авах, гадаргуугийн үзэмжийг сайжруулахын тулд будгийг хоёр үе түрхэх шаардлагатай. Ажил гүйцэтгэх явцад нарны шууд тусгал болон өндөр чийгшилтэй нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй.
Ажил дууссаны дараа гар болон багаж хэрэгслийг бүлээн усаар сайтар угаана.