Гадаргууг бэлтгэх:- Суурь гадаргууг тоос шороо, бохирдлоос цэвэрлэнэ. Өмнө нь будсан гадаргуугаас хуучин будаг болон шохойн сул давхаргыг арилгана. Тэгш бус байдал, хонхорхой, ан цав, эмтрэлийг усан суурьтай замааскаар тэгшилж, зүлгүүрдэнэ.
- Будах гадаргууг урьдчилан угаалгын бодис ашиглан усаар угааж, ялангуяа паалантай хавтангийн заадсыг маш сайн угааж, дараа нь гадаргууг хатаана. Гадаргуу дээр хөгц мөөгөнцөр байгаа тохиолдолд ариутгагч бодисоор боловсруулна. Гөлгөр, өндөр гялалзсан гадаргууг барьцалдалтыг сайжруулахын тулд урьдчилан зүлгэж, тосыг нь арилгахыг зөвлөж байна.
- Шингээлт ихтэй эрдэс гадаргууг бүрхүүлийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, будгийн зарцуулалтыг багасгахын тулд Bergauf Techno Primer гүн нэвчдэг суурь түрхлэгээр урьдчилан грунтлэнэ.
Ажлын дараалал: Будах гадаргуу нь хуурай, цэвэр байх ёстой бөгөөд ажил гүйцэтгэх үеийн агаар болон суурийн температур +5°С-аас +35°С, агаарын харьцангуй чийгшил 80%-иас бага байна.
Хэрэглэхийн өмнө будгийг сайтар хутгана.
Өргөн хавтгай мод эсвэл барилгын холигчоор бага хурдаар, агаарын бөмбөлөг үүсгэхээс болгоомжлон 1-3 минутын турш хутгана. Хутгахдаа
хаалттай савыг сэгсэрч болохгүй. Тээвэрлэлт болон/эсвэл идэвхтэй хутгасны дараа агаарын бөмбөлөг үүссэн бол будгийг арилтал нь хүлээх хэрэгтэй. Бэлтгэсэн хуурай, цэвэр гадаргуу дээр багс, өнхрүүш эсвэл шүршигчээр түрхэнэ,
тэгш бус гадаргуу болон булангуудыг 1-2 үеэр сайтар будна.
Гөлгөр гадаргуу дээр 6 мм хүртэлх үстэй өнхрүүш (валик) ашиглахыг зөвлөж байна. Шаардлагатай бол будгийн нийт эзлэхүүний 5%-иас ихгүй цэвэр усаар шингэлнэ.
Төгсгөлийн үеийн өнгөний ялгаа гарахаас сэргийлэхийн тулд нэг багцын будаг ашиглах эсвэл шаардлагатай хэмжээний будгийг нэг саванд холихыг зөвлөж байна.
Ажил дууссаны дараа гар болон багаж хэрэгслийг бүлээн усаар сайтар угаана.
Аюулгүй ажиллагааны техникБусад төрлийн будаг болон уусгагчтай хольж болохгүй.
Ажлыг гар, нүд, амьсгалын замыг хамгаалах хувийн хэрэгсэлтэйгээр гүйцэтгэнэ. Агааржуулалт сайтай өрөөнд ашиглана. Нүдэнд орсон тохиолдолд яаралтай усаар угаана. Арьсанд хүрсэн тохиолдолд савантай усаар угаана. Хүүхдээс хол байлга!