Гадаргууг бэлтгэх:Суурь гадаргуугийн бэлтгэлийг СП 71.13330.2017-ийн дагуу гүйцэтгэнэ.
- Суурь гадаргууг тоос шороо, бохирдлоос цэвэрлэнэ. Өмнө нь будсан гадаргуугаас хуучин будаг болон шохойн сул үеийг арилгана.
- Хатуу бөгөөд бат бөх тогтсон гялгар гадаргууг матт болтол нь зүлгэж, зүлгүүрийн тоосыг арилгана.
- Тэгш бус байдал, хонхорхой, хагарал, эмтрэлийг Bergauf UNI PASTA усан суурьтай замаскаар тэгшилж, зүлгүүрдэнэ.
- Өмнө нь шохой эсвэл шохойн будгаар будсан гадаргууг бүрэн арилтал нь сайтар цэвэрлэх ёстой. Будгийн зарцуулалтыг бууруулж, бүрхүүлийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд эрчимтэй шингээдэг гадаргууг Bergauf Techno Primer гүн нэвчдэг суурь будгаар урьдчилан грунтлэнэ.
Будах гадаргуу нь хуурай, цэвэр байх ёстой, ажил гүйцэтгэх суурийн температур +10°С-аас дээш, будаг түрхэх үеийн өрөөний температур +10°С-аас +35°С-ийн хооронд, агаарын харьцангуй чийгшил 80%-иас бага байх ёстой.
Эцсийн үеийн өнгөний ялгаа гарахаас сэргийлж, нэг ижил цувралын (парти) будаг ашиглахыг зөвлөж байна.
Будгийг сайтар хутгана. Өргөн хавтгай мод эсвэл барилгын миксерээр бага хурдаар, агаарын бөмбөлөг үүсгэхээс болгоомжлон 1-3 минутын турш хутгах шаардлагатай. Хаалттай савыг сэгсэрч материалыг холихыг зөвлөхгүй. Тээвэрлэлт болон/эсвэл идэвхтэй хутгасны дараа агаарын бөмбөлөг үүссэн бол будгийг арилтал нь хүлээх хэрэгтэй.
Будгийг бэлтгэсэн хуурай, цэвэр гадаргуу дээр багс, өнхрүүш эсвэл шүршигчээр түрхэнэ. Текстуртэй шавар, тоосго, бетон блок, рельефтэй тааз зэрэг барзгар гадаргууд 12−25 мм үсний урттай өнхрүүш ашиглахыг зөвлөж байна.
8−12 мм үсний урттай өнхрүүшээр замаск, шавар, бетон зэрэг барзгар гадаргууг будна. Гипсэн хавтан, МДФ, ДСП, архитектурын чимэглэлийн элементүүд (хүрээ, молдинг, таазны чимэглэл) зэрэг гөлгөр гадаргууд 6 мм хүртэлх үсний урттай өнхрүүш ашиглана. Будаг нь хэрэглэхэд бэлэн бөгөөд
багс эсвэл өнхрүүшээр түрхэх үед шаардлагатай бол 5%-иас ихгүй хэмжээний усаар шингэлж болно. Агааргүй шүршигчээр түрхэхэд 5−10% хүртэл усаар шингэлэхийг зөвшөөрөх бөгөөд хошуу нь 0,013−0,015″, даралт нь 180−190 бар байна. Шүрших өнцгийг будах талбай болон гадаргуугийн геометрийн онцлогоос хамааран сонгоно.
Гүн өнгө гаргаж авах, гадаргуугийн үзэмжийг сайжруулахын тулд будгийг хоёр үеэр түрхэх шаардлагатай.
Ажил гүйцэтгэх явцад нарны шууд тусгал болон өндөр чийгшилтэй нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй.
Ажил дууссаны дараа гар болон багаж хэрэгслийг бүлээн усаар сайтар угаана.
Ажлыг гар, нүд, амьсгалын замыг хамгаалах хувийн хамгаалах хэрэгсэлтэйгээр гүйцэтгэнэ. Агааржуулалт сайтай өрөө тасалгаанд ашиглана уу.