Зориулалт:
Bergauf өнгө оруулагч пастууд нь будаг, паалан, модны лак болон лазурь, шавар болон заадас чигжээсийг гар болон машинаар өнгө оруулахад зориулагдсан.
Найрлага:
Пигмент, олон атомт спирт, тусгай нэмэлтүүд.
Дотор заслын ажилд
№01 тод шар, №02 шар, №20 жүрж, №18 час улаан, №19 тоор, №17 ягаан, №16 фуксия, №03 лайм, №04 салатны ногоон, №05 ногоон алим, №07 хар ногоон, №15 лаванда, №14 нил ягаан, №12 цэнхэр.
Дотор болон фасадны ажилд
№21 зос, №06 чидун ногоон, №08 маргад, №25 шаргал, №22 карамель, №13 голт бор, №11 цайвар цэнхэр, №10 далайн гүн цэнхэр, №09 далайн давалгаа, №23 улаан хүрэн, №24 кофены өнгө, №26 шоколад, №27 хар.
Өнгөний сонголт
+5°С-аас багагүй хэмд ажиллана.
1. Хэрэглэхийн өмнө өнгө оруулагч пастыг 10−15 секундын турш сайтар сэгсэрнэ.
2. Будаг болон лакны материалыг (БЛМ) жигд өнгөтэй болгохын тулд шаардлагатай хэмжээний пастыг бага хэмжээний БЛМ-д нэмж сайтар холиод, дараа нь гаргаж авсан хольцоо үлдсэн БЛМ-д тасралтгүй хутгах замаар нэмж, жигд өнгөтэй болтол дахин хутгана.
3. Универсал өнгө оруулагч пастыг хэрэглэхэд бэлэн БЛМ-д нийт жингийн 5%-иас хэтрэхгүй хэмжээгээр, суурь будагт (суурь С) 10%-иас ихгүй хэмжээгээр нэмнэ.
4. Материалыг өнгө оруулахдаа өнгийг тохируулахын тулд урьдчилан туршилтын түрхлэг хийх шаардлагатай. Өнгө оруулсан материалын туяа нь ашиглаж буй материалын чанар, төрлөөс хамаарч өөрчлөгдөж болно.
5. Том талбайг будахдаа өнгөний зөрүү гарахаас сэргийлж шаардлагатай бүх БЛМ-ийг бүрэн хэмжээгээр нь нэг дор өнгө оруулах хэрэгтэй.
6. Ажил дууссаны дараа багаж хэрэгсэл, савыг усаар цэвэрлэнэ. Өнгөний шатлал нь өнгө оруулагч нэмж буй бүтээгдэхүүнээс хамаарч өөр байж болно (дэлгэрэнгүйг Bergauf өнгөний картаас үзнэ үү).
Байгалийн тос болон лаа (wax) суурьтай найрлагад бүү ашигла.
Бие даасан будагч хэрэгсэл болгон ашиглаж болохгүй.
Пастыг сайтар тагласан саванд, хуурай газар, халаах хэрэгсэл болон нарны шууд тусгалаас хол, хүүхэд хүрэхгүй газарт +5°С-аас багагүй хэмд хадгална.
Хадгалах баталгаат хугацаа — үйлдвэрлэсэн өдрөөс хойш үйлдвэрлэгчийн задлаагүй савлагаатайгаар 36 сар. Пастыг үйлдвэрлэгчийн сав баглаа боодолтойгоор агаар мандлын хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалагдсан нөхцөлд (битүү фургон, вагон гэх мэт) -50-аас +50°С-ийн хэмд бүх төрлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг зөвшөөрнө.
Хөлдөөх 5 циклийг тэсвэрлэнэ. Хөлдсөн тохиолдолд бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд гэсгээж, нэгэн төрлийн масс болтол сайтар хутгана. Гэсгээсний дараа шинж чанараа бүрэн хадгална.