Найрлага:
Шингэн калийн шилний усан дисперси, силикон болон акрилатын сополимерууд, эрдэс дүүргэгч, пигментүүд
Өнгө:
Цагаан/Тунгалаг
Суурь:
А/С
Гялалзалтын зэрэг:
Гүн матт
Шингэлэгч:
Ус
Шингээгч гадаргуу дээрх 1 үеийн зарцуулалт:
4 — 6 м.кв/л*
Үл шингээгч гадаргуу дээрх 1 үеийн зарцуулалт:
6 — 8 м.кв/л*
Хатах хугацаа:
1 цаг**
Дараагийн үеийг түрхэх хугацаа:
12 цагийн дараа**
Хэрэглэх үеийн суурийн температур:
+5-аас +35ºC хүртэл
Агаар мандлын тунадаст тэсвэрлэх чадвар:
24 цагийн дараа
*Зарцуулалтад будах гадаргуугийн барзгар болон сүвэрхэг байдал, мөн будах арга, нөхцөл нөлөөлнө.
**(+20±2)ºС хэмд болон агаарын харьцангуй чийгшил (65±5)%-иас ихгүй үед. Агаарын температур +15°С-аас бага, харьцангуй чийгшил 65%-иас их байвал хатах хугацаа уртасч болно - дараагийн үеийг 24 цагаас өмнө түрхэж болохгүй.
Фасадны силикат будаг нь эрдэс фасад болон суурь, мөн түүнчлэн хэвийн болон өндөр чийгшилтэй өрөө тасалгааг будахад зориулагдсан. Барилгын суурийн хэсэгт суурь талаас чийг нэвчих (капилляр) боломжгүй байх ёстой.
Чийг, тунадас, хэт ягаан туяа, шүлтийн уусмал, үйлдвэрийн болон хотын орчинд тэсвэртэй бүрхүүл үүсгэнэ. Гар болон машинаар түрхэхэд тохиромжтой.
Өнгө гаргалт болон өнгөний шийдлүүд
Будаг нь А болон С гэсэн 2 суурьтайгаар үйлдвэрлэгддэг. Усан суурьтай өнгө гаргагч пастуудын тусламжтайгаар өнгө гаргах боломжтой. А суурь нь цайвар болон пастель өнгө гаргахад зориулагдсан бөгөөд мөн цагаан будгаар ашиглаж болно. С суурь нь зөвхөн өнгө гаргасан хэлбэрээр ашиглагддаг бөгөөд тод, гүн өнгө гаргахад зориулагдсан.
С суурь дээр тод өнгөөр будахдаа ижил төстэй өнгөөр гаргасан А суурийн будгийг урьдчилан нэг үе түрхэхийг зөвлөж байна. Будгийн өнгө гаргалтыг NCS, RAL болон бусад өнгөний системүүдийн дагуу гүйцэтгэж болно.
Нэг гадаргуу дээр өнгөний ялгаа гарахаас сэргийлэхийн тулд ижил серийн дугаартай (савлагаан дээрх) бүтээгдэхүүн ашиглах эсвэл өөр өөр серийн материалыг 1:1 харьцаатайгаар урьдчилан холих хэрэгтэй. Өнгө гаргалтын үр дүнг өнгө гаргалт хийж буй байгууллага хариуцна.
Өнгөний харагдах байдлын онцлог
Түрхэх нөхцөл болон будаж буй гадаргуугийн бүтцээс хамааран бодит өнгө нь өнгөний каталогид үзүүлсэнээс бага зэрэг ялгаатай байж болно. Хэрэглэхийн өмнө туршиж түрхэж үзэн, хатсан бүрхүүлийн өнгө тохирч байгаа эсэхийг шалгах шаардлагатай.
Гадаргууг бэлтгэх
Гадаргууг тоос, шороо, давсжилт болон тосон толбоноос цэвэрлэнэ. Салж буй будаг болон шавардлагыг элс цацагч эсвэл усан-элс цацагч төхөөрөмжөөр, эсвэл ган сойзоор арилгана. Хэт их шохойжсон болон бат бөх бус гадаргууг механик аргаар эсвэл даралттай усаар угааж бат бөх суурь хүртэл цэвэрлэх ёстой.
Гадаргуугийн согогийг зохих засварын зуурмагаар тэгшилнэ. Гадаргуу мөөгөнцөр эсвэл хөгцөнд нэрвэгдсэн тохиолдолд холбогдох зааврын дагуу ариутгагч бодисоор боловсруулна.
28-аас доошгүй хоносон бетон, төмөр бетон, тоосгон өрлөг; 14-өөс доошгүй хоносон цементэн шавардлага; 3-аас доошгүй хоносон цемент-шохойн болон шохой-цементэн шавардлагыг будаж болно.
Гялалзсан бетон гадаргууг (цементийн сүү) будахад тохиромжтой барзгар байдал үүсгэхийн тулд элс цацагч төхөөрөмж эсвэл ган сойзоор боловсруулна. Төмөр бетон бүтээц дэх боломжит ан цавуудыг хусагч эсвэл зүлгүүрийн машинаар нээнэ. Ил гарсан металлыг зэвнээс цэвэрлэж, зэврэлтээс хамгаалах будгаар хамгаална.
Түрхэхийн өмнө гадаргууг Bergauf-ийн төрлийн зохих грунтээр — Bergauf Tiefgrunt, Bergauf Techno Primer, эсвэл Bergauf Aqua Grunt-ээр (шингэлсэн хэлбэрээр, суурийн төрлөөс хамааран концентрацийг сонгоно) боловсруулна.
Түрхэх технологи
Будахаас өмнө гадаргуу хуурай, цэвэр, грунтлэгдсэн байх ёстой. Будгийг +5°С-аас багагүй температур болон агаарын харьцангуй чийгшил 80%-иас ихгүй үед түрхэнэ. Халуун цаг агаарт, хүчтэй салхитай үед, нарны шууд тусгал дор эсвэл бороотой үед ажил гүйцэтгэхийг хориглоно.
Хэрэглэхийн өмнө будгийг сайтар хутгана. Будгийг материалын жингийн 5%-иас ихгүй хэмжээний усаар шингэлэхийг зөвшөөрнө. Бэлтгэсэн гадаргуу дээр багс, өнхрүүш (валик) эсвэл шүршигчээр 2 үе жигд түрхэнэ.
Өнгөний ялгаа гарахаас сэргийлж нэг серийн будаг ашиглана. Үргэлжилсэн гадаргууг будахдаа завсарлага авахгүй байх, залгаас хэсгүүдэд «нойтон дээр нь нойтон» аргаар ажиллахыг зөвлөж байна. Ажлыг архитектурын хил хязгаараар (барилгын булан, ус зайлуулах хоолойн доор гэх мэт) дуусгах хэрэгтэй.
Хадгалах болон тээвэрлэх нөхцөл
+5°С-аас багагүй, +40°С-аас ихгүй хэмд сайтар тагласан саванд хадгалж, тээвэрлэнэ. Бүтээгдэхүүнтэй савыг хэт халалтаас хамгаалж, нарны шууд тусгал дор хадгалахаас зайлсхийх хэрэгтэй. Хадгалалтын нөхцөлийг баримталсан тохиолдолд үйлдвэрийн битүүмжилсэн савлагаатай хадгалах баталгаат хугацаа үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар байна.
Аюулгүй байдал болон устгал
Бүтээгдэхүүн нь гал болон тэсрэх аюулгүй, амархан шатах бүрэлдэхүүн хэсэг агуулаагүй. Ашигласны дараа савыг ахуйн хог хаягдал болгон устгана.