Зориулалт:Бүрхэгч антисептик нь модны хээг далдлах боловч бүтцийг нь харагдуулахуйц нягт, «амьсгалдаг» уян хатан бүрхүүл үүсгэнэ. Модны жижиг согогуудыг (мөчир, толбо) харагдахгүй болгож далдлана.
Агаар мандлын эрчимтэй нөлөөлөл, Хэт ягаан туяа, мөөгөнцөр, илжрэл, хөгц, хөхрөлт, замагнаас удаан хугацаанд хамгаална. Найрлага дахь лааны тосон нэмэлтүүд нь ус зэвүүн давхар хаалт үүсгэдэг.
Өмнө нь алкид эсвэл акрил найрлагаар, тэр дундаа бараан өнгөөр будагдсан модон гадаргууг шинэчлэхэд тусална. Өргөн сонголттой өнгөөр найруулж болно. Үнэргүй, усан суурьтай.
Түрхэхэд хялбар бөгөөд урсаж гоожихгүй.
Bergauf Wood Techno Aquaprim суурь түрхэцтэй хамт хэрэглэвэл бүрхүүлийн ашиглалтын хугацаа 10 жил хүртэл байна.
Суурийн төрөл:Модон фасад, хана, хаалга, цонх, дам нуруу, хашлага, хашаа, сүүдрэвчийг чимэглэх болон хамгаалах зориулалттай. Дотор болон гадна ажилд зориулагдсан.
Түрхэх гадаргуугийн төрөл: наамал брус, вагончик хавтан, блок-хаус болон бусад зүсмэл, зорсон модон гадаргуу, ДВП, ДСП.
Түрхэх арга:- Гар аргаар (бигүүр, нийлэг үстэй өнхрүүш)
- Механик аргаар (будаг шүршигч)
1 үе түрхэх зарцуулалт* :9−12 м²/л — зорсон мод
4−8 м2/л — хөрөөдсөн мод
Өнгө:Суурь А — цагаан
Суурь С — тунгалаг
Өнгө гаргах боломжтой.