Найрлага:
Акрил полимерын усан дисперс, 0,2-0,5 мм-ийн дээд хэмжээтэй эрдэс дүүргэгч болон тусгай химийн нэмэлтүүд.
Өнгө:
Цагаан
Барьцалдуулагч:
Стирол-акрил
1 м.кв талбайд орох грунтны зарцуулалт**:
0,2-0,5 кг
Дүүргэгчийн дээд хэмжээ:
0,5 мм хүртэл
Хатах хугацаа*:
ойролцоогоор 3 цаг
Бетонтой барьцалдах чадвар***:
1 МПа
* хэвийн нөхцөлд (температур – 20°С, чийгшил – 60%)
** суурь гадаргуугийн шингээх чадвар болон түрхлэгийн зузаанаас хамаарна
*** барьцалдах чадварыг компанийн дотоод аргачлалаар тодорхойлсон болно
Цагаан өнгөтэй үйлдвэрлэгддэг бөгөөд шаардлагатай тохиолдолд дараагийн бүрэлтийн өнгөөр туяа оруулж (колеровка) болно. Туяа оруулахыг усан суурьтай пигмент пастаар гүйцэтгэх ба грунтовкад материалын жингийн 5%-иас ихгүй хэмжээний туяа оруулагч паст нэмэхийг зөвшөөрнө. Туяа оруулсан үр дүнг тухайн ажлыг гүйцэтгэсэн байгууллага хариуцна. Хэрэглэхийн өмнө туршилтаар түрхэж үзэн, хатсан бүрэлтийн өнгө тохирч байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Өнгөний зөрүү гарахаас сэргийлэхийн тулд нэг гадаргуу дээр нэг ижил үйлдвэрлэлийн партын бүтээгдэхүүнийг (партын №-ийг савлагаа бүр дээр заасан байгаа) ашиглах эсвэл өөр өөр партын материалыг 1:1 харьцаагаар урьдчилан холихыг зөвлөж байна, түрхэх технологи нь өөрчлөгдөхгүй байх ёстой. Түрхэх нөхцөл болон будаж буй гадаргуугийн бүтэц зэргээс хамааран бодит өнгөний туяа нь жишиг өнгөнөөс бага зэрэг ялгаатай байж болно.
СУУРЬ БЭЛТГЭХ
Суурь нь СП 293.1325800.2017 стандартын шаардлагыг хангасан, хуурай, бат бөх, тоос шороо, бохирдол, ховхорсон хуучин бүрээс болон тосон толбогүй буюу суурьтай барьцалдах чадварыг муутгах бүх зүйлээс цэвэрлэгдсэн байх ёстой.
АЖИЛЛАХ ДАРААЛАЛ
Ажил эхлэхийн өмнө савтайг сайтар хутгана. Грунтыг шингэлэхгүйгээр багсаар нэг удаагийн үйлдлээр нимгэн жигд үеэр түрхэнэ. Грунт ойролцоогоор 3 цагийн дотор хатна. Дараагийн бүрэлтийг өмнөх грунтын үе бүрэн хатсаны дараа л түрхэнэ.
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА
Грунт нь гал болон тэсрэх аюулгүй, хоргүй. Ажиллахдаа бээлий хэрэглэнэ. Хэрэглэсний дараа багаж хэрэгслийг усаар угаана.
Грунт нь үйлдвэрлэгчийн битүүмжилсэн сав баглаа боодолтой, нарны шууд тусгалаас хамгаалагдсан, +5-аас +30℃ хэмтэй битүү агуулахад хадгалагдах ёстой. Хасах 40 °C-аас багагүй хэмд нийт 2 долоо хоногоос илүүгүй хугацаагаар 5 удаа хөлдөөхийг зөвшөөрнө.
Хадгалах баталгаат хугацаа 12 сар.