Состав:
Стирол-акриловая дисперсия, минеральные наполнители, пигменты, функциональные добавки, ус
Өнгө:
База А - цагаан, База С - тунгалаг
Гялалзалтын зэрэг:
Гүн матт
Үл шингээх гадаргуу дээрх 1 үеийн зарцуулалт:
6 - 8 м²/л*
Шингээх гадаргуу дээрх 1 үеийн зарцуулалт:
4 - 6 м²/л*
Хатах хугацаа:
1 цаг**
Дараагийн үеийг түрхэх хугацаа:
12 цагийн дараа**
Хэрэглэх үеийн суурь гадаргуугийн температур:
+5 °С-аас 35 °С хүртэл
Агаар мандлын тунадас даах чадвар:
24 цаг
*Зарцуулалтад будах гадаргуугийн барзгар болон сүвэрхэг байдал, мөн түрхэх арга, нөхцөл нөлөөлнө.
**(+20 ± 2)℃ хэмд болон агаарын харьцангуй чийгшил (65±5)%-иас ихгүй үед. Агаарын температур +15 ℃-аас бага, харьцангуй чийгшил 65%-иас их үед хатах хугацаа уртасч болно - дараагийн үеийг 24 цагаас өмнө түрхэж болохгүй.
Фасадны акрилан будаг нь эрдэс фасад болон суурь хэсгийг будахаас гадна хэвийн болон өндөр чийгшилтэй өрөө тасалгаанд зориулагдсан. Барилгын суурь хэсэгт суурийн талаас чийг нэвчихээс сэргийлсэн байх ёстой.
Чийг, тунадас, хэт ягаан туяа, шүлтийн уусмал, үйлдвэрлэлийн болон хотын орчинд тэсвэртэй бүрхүүл үүсгэнэ. Гар болон машинаар түрхэхэд тохиромжтой.
Будаг нь А болон С гэсэн 2 суурьтайгаар үйлдвэрлэгддэг. Усан суурьтай найруулагч пастуудын тусламжтайгаар найруулах боломжтой. База А нь цайвар болон пастель өнгөөр найруулахад зориулагдсан бөгөөд мөн цагаан будгаар шууд ашиглаж болно. База С нь зөвхөн найруулсан хэлбэрээр ашиглагддаг бөгөөд тод, гүн өнгөөр найруулахад зориулагдсан.
База С дээр тод өнгөөр будахдаа ижил төстэй өнгөөр найруулсан База А будгийг эхний үе болгон түрхэхийг зөвлөж байна. Будгийг NCS, RAL болон бусад найруулгын системүүдийн дагуу найруулж болно.
Нэг гадаргуу дээр өнгөний зөрүү гарахаас сэргийлэхийн тулд ижил цувралын дугаартай (савлагаан дээрхыг харна уу) бүтээгдэхүүн ашиглах эсвэл өөр цувралын материалуудыг 1:1 харьцаатайгаар урьдчилан холих хэрэгтэй. Найруулгын үр дүнг найруулж буй байгууллага хариуцна.
Түрхэх нөхцөл болон будах гадаргуугийн бүтцээс хамааран бодит өнгө нь өнгөний каталогид үзүүлсэнээс бага зэрэг ялгаатай байж болно. Хэрэглэхийн өмнө туршилтаар түрхэж, хатсаны дараа өнгө тохирч байгаа эсэхийг шалгах шаардлагатай.
Хадгалах болон тээвэрлэх нөхцөл
+5°С-аас багагүй, +40°С-аас ихгүй хэмд сайтар тагласан саванд хадгалж, тээвэрлэнэ. Бүтээгдэхүүнтэй савыг хэт халалтаас хамгаалж, нарны шууд тусгалаас зайлсхийх хэрэгтэй. Хадгалах нөхцөлийг дагаж мөрдсөн тохиолдолд үйлдвэрийн битүүмжилсэн савлагаатай бүтээгдэхүүний баталгаат хугацаа үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар байна.
Аюулгүй байдал
Бүтээгдэхүүн нь галын болон тэсрэх аюулгүй, амархан шатах бүрэлдэхүүн хэсэг агуулаагүй.